О.Батбаяр: Ковид 19 халдварын үүсгэгчтэй гарал нэгтэй томуу төст вирус гарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Ковид 19 халдварын үүсгэгчтэй гарал нэгтэй томуу төст вирус гарч байна

/2022.10.20/: Ковид 19-ийн эсрэг вакцин, энэ жилийн дархлаажуулалтын онцлог, вакцины талаарх дэлхий дахинд хийгдэж буй судалгааны талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа нар “Зангиагүй уулзалт”-д оролцож мэдээлэл өглөө.

Коронавируст халдвар эрүүл мэндэд насан туршид сөргөөр нөлөөлөх үлдцүүд үлдээж байгаа

Эрүүл мэндийн сайдын зөвлөл О.Батбаяр “Long Ковид 19-ийн үлдэц нь тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд оюуны чадамж буурах, ядарч цуцах, хөлрөх зэрэг хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг. Энэ нь коронавирусийн халдвараар өвдсөн, тэр дундаа вакцин хийлгээгүй эсвэл нэг, хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүст илүү өндөр хувьтай илэрч байгаа.

Мөн коронавирусийн халдварын улмаас бусад эрхтэн систем буюу элэг, бөөр, уушгины эрхтэн системд үлдэц үлдээсэн. Тухайлбал, эрт илрүүлгээр уушгины сорвижилт нэлээд өндөр гарч байна. Мөн бусад эрхтэн дээр ч үлдцүүд нь илэрч буй.

Өөрөөр хэлбэл, коронавируст халдвар насан туршийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үлдцүүд үлдээгээд байгаа нь харагдаж байна" гэв.

"Вакцинаас болж даралт ихсэх болон биед бусад өөрчлөлтүүд гарах үндэслэл байхгүй"

Мөн тэрбээр “ДЭМБ бүртгэсэн Ковид 19-ийн эсрэг вакцин нь клиникийн бүх шалгуураа хангаад хийгдсэн. Тиймээс иргэдийн яриад байгаа шиг тухайн вакцинаас болж даралт ихсэх болон биед бусад өөрчлөлтүүд гарч байна гэх үндэслэл байхгүй. Олон улсад болон дотоодод хийж байгаа судалгаанд вакцин хийснээс болоод даралт ихсэх, гаж нөлөө өгч байгаа гэдэг нь нотлогдохгүй байгаа. Магадгүй хувь хүмүүсийн итгэл үнэмшилтэй холбоотой зүйл байх. Томуу болон коронавирусийн эсрэг хавсарсан вакцины туршилтыг дэлхийн томоохон үйлдвэрлэгчид хийж байгаа".

Бидний дунд улирлын коронавирус буюу Ковид-19 халдварын үүсгэгчтэй гарал нэгтэй томуу төст вирус байдаг. Энэ вирус нь томуу төст өвчлөлийг л үүсгэдэг. Эрдэмтэд Sars Cov2 вирусийг улирлын коронавирустэй адилаар хүндрэл багатай, эрсдэл багатай болох болов уу гэж найдаж байсан ч харамсалтай нь ийм нөхцөл байдал харагдахгүй, дараа дараагийн шинэ хувилбарууд гарч ирэх, тэр нь томуутай адил биш илүү хүнд байх эрсдэл нь байсаар байгаа.

Тиймээс яваандаа хавсарсан буюу томуугийн цэнт вирус дээр коронавирусийн тухайн улиралд давамгайлсан вирусийн эсрэг вакцины туршилтыг дэлхийн томоохон вакцин үйлдвэрлэгчид хийж байгаа" хэмээлээ.

Гадаад паспорт дахин захиалахад 5 хоногт гардаг боллоо
Гадаад паспорт дахин захиалахад 5 хоногт гардаг боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.