/2022.10.18/: Орос улсад олзлогдож байсан 108 украин эмэгтэйг Украинд олзлогдсон 110 оросоор сольсон гэж хоёр талын албаны хүмүүс мэдэгдэв.
Тэдний 37 нь Мариуполь дахь Азовсталь гангийн үйлдвэрийн бүслэлтэд бууж өгснийхөө дараа олзлогдсон байна.
Суллагдсан оросуудын дийлэнх нь Украинд байсан худалдааны хөлөг онгоцны далайчид юм.
Мөн тэдний дотор Украины зүүн хэсэгт орших Донбассаас ирсэн Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын цэргийн ангиудын гишүүд байгаа юм.
Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак олон нийтийн сүлжээгээр "Бүх эмэгтэйчүүдийг оролцуулсан анхны солилцоо"-нд 108 эмэгтэйг сулласан гэж мэдэгдэв.
Түүний хэлснээр эдгээр хүмүүс дунд хамтдаа олзлогдсон ээж, охид байгаа аж. Тэдний 12-оос бусад нь цэргийн алба хаагчид гэж тэр хэллээ.
Украины Донецк мужийн салан тусгаарласан хэсгийн Оросын дэмжлэгтэй дээд албан тушаалтан Денис Пушилин харилцан солилцсоныг баталсан ч баривчлагдсан хоёр хүн Орост үлдэхээр шийдсэн гэж мэдэгдэв. Киев энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Ноён Пушилиний хэлснээр, Украины сулласан хоригдлууд нь 80 далайчин, 30 үйлчилгээний ажилтан юм.
Эх сурвалж: ВВС