Тунберг: Би улс төрд орохыг хүсэхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тунберг: Би улс төрд орохыг хүсэхгүй байна

Why Greta Thunberg Is One Of The World's Most Powerful Women

/2022.10.18/: Уур амьсгалын төлөө тэмцэгч Грета Тунберг улс төрд карьераа хөөхгүй гэдгээ мэдэгдэв.

Тэрээр энэ тухайгаа тайлбарлахдаа "Учир нь энэ нь хэтэрхий хортой" гэв.

Шведийн өсвөр насны охин 2018 онд сургуулиа орхиж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хөдөлгөөнийг өрнүүлснийхээ дараа олны танил болсон юм.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 27-р бага хурал (Cop27) 11 дүгээр сарын 6-18-нд Египетэд болох боловч хатагтай Тунберг энэхүү хуралд оролцохгүй гэдгээ хэлэв.

Тэрээр "Би тэнд хэрэггүй. Тэнд хамгийн их гамшигт өртсөн бүс нутгуудаас хүмүүс оролох ёстой. Тэнд тэдний дуу хоолой илүү чухал гэж би бодож байна" гэв.

Greta Thunberg has been speaking to the BBC's Amol Rajan about her views and her life

Тэрээр Владимир Путин, Дональд Трамп зэрэг дэлхийн хэд хэдэн удирдагчдын твиттер хуудсыг дагаж үзэл бодлоо илэрхийлдэг бөгөөд ингэхийн тулд тэрээр ихэвчлэн твиттер хуудсаа шинээр нээдэг байна.

"Би үүнийг үнэхээр хөгжилтэй гэж бодож байна. Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс өсвөр насны хүүхдүүдээс айдаг гэж би хэлэх гэсэн юм. Энэ бол инээдтэй санагддаг"

Greta Thunberg watches as U.S. President Donald Trump enters the United Nations in 2019

Түүний хамгийн сүүлийн үеийн хийж буй ажил нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар санаа зовж буй хүмүүст зориулсан олон арван шинжээчдийн эссэний номыг зохиож, эмхэтгэсэн ажил юм.

“ЭТТ“ ХК уртын ээлжийг жишиг болохуйц хэрэгжүүлж байна
“ЭТТ“ ХК уртын ээлжийг жишиг болохуйц хэрэгжүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.