/2022.10.18/: ОХУ-ын СУ-34 сөнөөгч онгоц даваа гарагт сургуулилтын нислэг хийж байхдаа Азовын тэнгисийн баруун хэсэгт орших Йейск хотын орон сууцны байшинг мөргөж осолдсон тухай Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Хөдөлгүүрүүдийн нэг нь шатсанаас энэхүү болсон гэж Оросын Батлан хамгаалах яамнаас иш татан РИА Новости мэдээлэв.
“СУ-34” онгоц Өмнөд цэргийн тойргийн цэргийн нисэх онгоцны буудлаас сургалтын нислэг хийхээр хөөрч байгаад осолдсон” гэж яамнаас мэдээллээ.
Ослын дараах зураг, дүрс бичлэгт орон сууцны байшингийн дэргэд утаа, гал гарч байгааг харуулсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн нисэх онгоцны ослоор хохирогчдод шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхийг эрх баригчдад даалгасан гэж Кремлийн мэдэгдэлд дурьдаад, Путин нөхцөл байдлын талаар сайд нар болон бүс нутгийн тэргүүнээс мэдээлэл авсан гэж мэдэгджээ.
Ослын улмаас дөрвөн хүн нас барж, 25 орчим хүн шархадсан, зарим нь хүнд байна гэж эрх баригчид мэдэгдэв.
Краснодар хязгаарын прокурорын газар болон Өмнөд цэргийн тойргийн Цэргийн прокурорын газраас мэдээлснээр, албаны хүмүүс уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Ослын газарт гал сөнөөгчид болон түргэн тусламжийнхан ирсэн гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлагт мэдээлэв.
Оросын Онц байдлын яамнаас РИА агентлагт мэдээлснээр ослын улмаас үүссэн түймрийн талбай 2000 хавтгай дөрвөлжин метр өргөн байна.
Йейск хотын гамшигт нэрвэгдсэн дүүргийн дарга Роман Бубликийн хэлснээр галд өртсөн есөн давхар байшингийн оршин суугчдад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэв.
Краснодар хязгаарын амбан захирагч Вениамин Кондратьев "Онцгой байдлын алба аль хэдийн газар дээр нь ажиллаж байна - бүх бүс нутгийн гал түймэр, аврах гарнизонууд галыг унтраах ажилд оролцож байна" гэж тэр Telegram суваг дээрээ мэдэгдэв.
Эх сурвалж: CNN