/2022.10.17/: Кристина Ноблийн Хүүхдийн сангаас Австралийн элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хүүхэдтэй ажиллах урлагийн сэтгэл заслын арга зүйг олгох, залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тэднээр дамжуулан олон мянган хүүхдүүдэд хүрч ажиллах, нийгмийн оролцоог дэмжих зорилготой урт хугацааны “Бид ирээдүйн сэтгэл зүйчид” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийг сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж 3, 4-р курсын оюутнуудын дунд зохион байгуулж байгаа бөгөөд 50 оюутныг сонгон шалгаруулж, хувийн болон улсын цэцэрлэг, асрамж халамжийн төв, түр хамгаалах байрны тусгай хэрэгцээт ярианы болон сонсголын бэрхшээлтэй, аутизмтай, дауны синдромтой нийт 1000 гаруй хүүхдэд хүрч ажиллах юм.
Сонгогдсон оюутнууд
- 3 сарын хугацаанд КНХС-аас явуулах Урлагийн сэтгэл заслын арга зүйг олгох онолын болон практик мэдлэг олгох 96 цагийн сургалтад хамрагдах
- 5 хүнтэй баг бүрдүүлэн 4-5 насны хүүхдүүдэд зориулсан өөрсдийн сургалтын хөтөлбөрөө боловсруулах
- Хөтөлбөрөө цэцэрлэг, асрамж, халамжийн төвүүд дээр хэрэгжүүлэх 1 сарын дадлага ажил хийх
- Манлайлах ур чадварын сургалтад 3 сар тутамд хамрагдах
- Төслийн үр дүнг тайлагнах, бага хуралд оролцох
Төсөл хэрэгжих хугацаа: 2022/09/01-2023/06/30
Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад бий болох боломжууд:
- Урлагийн сэтгэл заслын арга зүйг эзэмшиж, чадавхжих
- Олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан мэргэжлийн дадлага ажил хийх
- Багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэх
- Харилцааны ур чадвараа нэмэгдүүлэх
- 3 сар тутамд хөтөлбөрийн уулзалтаар мэргэжилтнүүдийн манлайлын ур чадвар олгох сургалтад хамрагдах боломжтой.
Эх сурвалж: БЕГ