“Хөгжлийн харандаа экспо“ энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөгжлийн харандаа экспо“ энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана

/2022.10.14/: Нийслэл хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд “Хөгжлийн харандаа экспо” ес дэх жилдээ, “Карьер экспо” дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Тус экспо нь хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны мэдээллээр хангах, холбон зуучлах, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой.

Экспо аравдугаар сарын 15, 16-нд буюу энэ амралтын өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Энэ удаагийн экспо хүүхдийн хөгжлийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаараа онцлогтой юм.

Экспогоор хүүхдийн хөгжил, оролцооны 50 гаруй байгууллага, нээлттэй ажлын байраа танилцуулах 35 аж ахуй нэгж, залуучуудад зориулсан үйл ажиллагааг танилцуулах 10 гаруй байгууллага оролцохоос гадна хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан лекц гэх мэт үйл ажиллагаа болно. Хүүхэд багачууд, залуучууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Цахим холбоос:https://www.facebook.com/events/1193665168158479/?active_tab=discussion

Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэж байна
Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэж байна
 
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.