Монгол хүүхдүүд цахим орчинд 2 дахин их цагийг өнгөрүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хүүхдүүд цахим орчинд 2 дахин их цагийг өнгөрүүлж байна

Social media and kids: What's the right age? | Daily Sabah

/2021.08.23/: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос "ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ"-ыг талаар судалгаа хийжээ.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх нь буюу 80 орчим хувь нь 10-14 насандаа интернет ашиглаж эхэлдэг хэдий ч өдөрт цахим орчинд өнгөрөөдөг дундаж хугацаа 4 цаг байгаа нь олон улсад байх ёстой гэж үздэг хугацаанаас /2 цаг/ 2 дахин их байна.

Тодруулбал: Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдүүдийн 13%, орон нутагт оршин суудаг хүүхдүүдийн 10% нь 06-09 насандаа интернет ашиглаж эхэлсэн бол Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдүүдийн 79%, орон нутагт оршин суудаг хүүхдүүдийн 82% нь 10-14 насандаа интернет ашиглаж эхэлдэг гэжээ. Харин үлдсэн хувь нь 15-аас дээш насандаа ашиглаж эхэлдэг байна.

Хүүхдүүд цахим орчинд чөлөөтэй зорчиж өөрийгөө хөгжүүлэх, танин мэдэх, сурч боловсрох давуу тал байдаг ч, цахим хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн хохирогч болох, дарамтад өртөх сөрөг тал бий. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд анхаарч, зөв, шүүлтүүртэй, танин мэдэх, сурч хөгжихөд нь дэмжлэг болох мэдээлэл солилцоход нь тусалж байгаарай.

Эх сурвалж: ГБХЗХГ

Ковидын улмаас амиа алдсан Монгол хүний тоо 902 боллоо
Ковидын улмаас амиа алдсан Монгол хүний тоо 902 боллоо
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.