Архи тамхины эсрэг эмчилгээ, зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архи тамхины эсрэг эмчилгээ, зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлж эхэллээ

/2021.08.23/: Залуучуудыг архи, тамхины хорт зуршлаас ангид байлгах үүднээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгтэй хамтран архи тамхины эсрэг эмчилгээ, цахим зөвлөгөөг 24 цагаар үнэ төлбөргүй үзүүлж эхэллээ.

Залуус та бүхэн хорт зуршлаас татгалзах тусламжийн утас 1800-1893 дугаарт холбогдох болон “Хорт зуршилгүй залуу” цахим хуудсаар зөвлөгөө, үйлчилгээ хүлээн авах, шаардлагатай тохиолдолд хэвтэн эмчлүүлэх бүрэн боломжтой боллоо.

Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхий дээр жилд 3 сая буюу минутад 6 хүн нас бардаг гэж ДЭМБ-аас мэдээлжээ. Эдгээр нас барагсдын 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна.

Өнгөрсөн 2020 онд цагдаагийн байгууллагад 2,276,868 зөрчил бүртгэгдсэний 93,863 нь эрүүлжүүлэгдсэн, 4,121 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба гэмт хэрэг зөрчлийн 50 орчим хувь, хүүхдийн эсрэг хүчирхийллийн 77 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.

Согтууруулах ундааны хэрэглээ нь олон төрлийн өвчин эмгэг болон осол гэмтэл, хүчирхийлэл, гэмт хэрэг зэргийг өдөөх эрсдэлт хүчин зүйл болж, нийгэмд сөрөг нөлөөтэй гэдгийг дээрх тоо баримт мэдээллээс харж болох юм.

Эх сурвалж: ГБХЗХТ

Группийг хуурамчаар тогтоолгосон эсэхийг шалгана
Группийг хуурамчаар тогтоолгосон эсэхийг шалгана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.