Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт, ХАЛАМЖ ХЭЛБЭРЭЭР ОЛГОНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт, ХАЛАМЖ ХЭЛБЭРЭЭР ОЛГОНО

/2022.10.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж байна.

Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Хүүхдийн мөнгө авахгүй гэсэн 9 хувьд багтаж байгаа айл өрхийг яаж тооцсон юм бэ. Цаашид айл өрхүүдийг хүүхдийн мөнгөнөөс татгалзья гэж уриалах юм уу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхдийн мөнгө гэж орж байгаа. Өөрөөр хэлбэл, цаашид халамж гэж явна. Тиймээс илүү зорилтот бүлэгт чиглүүлэх бодлого барьж ажиллана. Цар тахлын хүнд үед хүүхдийн мөнгө өрхийн орлогыг дэмжих зорилгоо биелүүлсэн. Цаашид өндөр орлоготой иргэд хүүхдийн мөнгөнөөс татгалзаж, илүү зорилтот бүлэгт олгох бодлого барьж ажиллах гэж байна.

9 хувь гэсэн тоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд үндэслэж гаргасан. Улаанбаатарт өрхийн дундаж орлого 1,9 сая төгрөг байна. Харин орон нутагт 1,5 сая байна. Дундажлавал 1,750,000 мянган төгрөг болно. Гэхдээ ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл өрхийн орлого тооцох системдээ шинэчлэлт хийх шаардлага тулгарч байна. Энэ нэлээд том ажил болно. Ойрын хугацаанд энэ ажлыг хийх ажлын хэсэг Засгийн газарт байгуулагдана гэлээ.

“Чингис хаан музей“ ирэх мягмар гарагт нээлтээ хийнэ
“Чингис хаан музей“ ирэх мягмар гарагт нээлтээ хийнэ
 
Уяачдын Их хурлын төлөөлөгчдөд дайх 5 САНАЛ
Уяачдын Их хурлын төлөөлөгчдөд дайх 5 САНАЛ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.