Ж.Тогтохбаяр: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 86.7 хувьтай явж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Тогтохбаяр: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 86.7 хувьтай явж байна

/2022.10.06/: Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ж.Тогтохбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд Хятадаас нэг кг ч импортын цемент авч ашиглаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэх байна. Үндэсний үйлдвэрлэгчид буюу МАК ХХК, Монцемент Билдинг Материалс ХХК, Налгар түшиг ХХК, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн цементийг замын барилгын ажилд ашиглаж байна.

Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээн байгуулалтад цементээ хэвийн нийлүүлж байгаа. Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК аравдугаар сарын 2-ноос ажиллаж эхэлсэн тул тэндээс хэрэгцээт цементээ татаж эхэлсэн.

2022 оны аравдугаар сарын 5-ны байдлаар нийт 204.11 км замын нэг урсгалын хоёр эгнээ 177 км нь асфальт бетон хучилттай болоод байна" гэлээ.

Эх сурвалж: Зам тээвэр, хөгжлийн яам

Ч.Хүрэлбаатар: Бодит амьдрал дээр хууль батлаад үнэ тогтворжуулна гэдэг боломжгүй
Ч.Хүрэлбаатар: Бодит амьдрал дээр хууль батлаад үнэ тогтворжуулна гэдэг боломжгүй
 
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.