Нүүрсний экспорт 52 хувийн өсөлттэй байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт 52 хувийн өсөлттэй байна

/2022.10.04/: Өнгөрөгч долоо хоног буюу есдүгээр сарын 23-аас 29-ний өдрүүдэд өдөрт дунджаар 1304 автомашин, 363 чингэлэг тээвэр хийгдсэн байна.

Тайлант хугацаанд 1,014.1 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 214.5 хувь буюу 2 дахин өсжээ. Оны эхнээс 18,807.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,448.5 мян.тн-оор буюу 52 хувийн өсөлттэй байна. Ингэснээр нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ.

Оны эхнээс 1,091.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 7 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,154.1 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 47 хувиар буурав.

Төв банк оны эхнээс 9 сарын 29-ний өдрийн байдлаар 14.81 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 73.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 104.5%, зэсийн баяжмал 90%, төмөр 62.4%, алт 74%, газрын тос 40.4%, цайр 106.8%, хайлуур жонш 36% тус тус байна.

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэхэд Жайкатай хамтарна
Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэхэд Жайкатай хамтарна
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.