/2022.10.04/: Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.
Арга хэмжээний хүрээнд энэ оны есдүгээр сарын 30, аравдугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон 7 хүн, оргодол этгээд 9, гэмт хэрэгт сэрдэгдсэн 68, тээврийн хэрэгсэл 2, хэн болох нь тогтоогдохгүй цогцос 1, шүүхээс даалгасан 60, эд зүйл 5-ыг тус тус олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн 71 хэрэг, цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй 3 хэргийг тус тус илрүүлжээ.
Эх сурвалж: ЦЕГ