“Бэлтэс Мөрөн“ ХХК-ны хохирогчид: УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, АТГ өргөдөл гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бэлтэс Мөрөн“ ХХК-ны хохирогчид: УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, АТГ өргөдөл гаргана

/2022.09.26/: Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн "Нэмэх даатгал" нэрээр иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж, мөнгийг залилж байсан гэх үндэслэлээр "Бэлтэс мөрөн" ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Уг асуудлаар өнөөдөр хохирогчид УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, АТГ өргөдөл гаргаад байгаа юм.

Хөвсгөл аймгийн хэмжээнд тус компанийн дансанд мөнгөө байршуулаад эргүүлэн авч чадаагүй 3,000 гаруй хохирогч байгаа юм. "Бэлтэс мөрөн" ХХК-ийн удирдлагууд тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг өсгөж өгнө гэх байдлаар итгүүлэн татаж дансандаа төвлөрүүлсэн байна.

Тус байгууллага олон улсад үйл ажиллагаа явуулдаг топ таван биржийн нэг Binance хөрөнгийн биржээр дамжуулан татан авалт хийж ажилладаг. Койн аваад үнэ нь өсөхөөр энэ биржид борлуулаад тэр дор нь мөнгөө тоолоод авна гэх ойлголтыг иргэдэд өгч байжээ.

Тухайн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цагдаагийн байгууллага "Бэлтэс Мөрөн” гэх компанид шалгалт хийсний дараа "Ямар нэгэн зөрчил гараагүй. Харин эл компани иргэдээс их хэмжээний мөнгийг аваад өсгөж өгдөг. Ингэхдээ тэдний мөнгийг койнд эргэлдүүлж ашиг олдог учраас иргэд эрсдэлээ тооцох хэрэгтэй” гэх мэдэгдэл гаргаж байсан юм.

"Бэлтэс мөрөн" ХХК болон тус компанийн хамаарал бүхий иргэдийн 11 дансанд жилийн хугацаанд 227 тэрбум төгрөгийн орлого орсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Уг компанийг үүсгэн байгуулсан этгээд нь өөрийн төрсөн аав, ээж, ах, эгчийн нэр дээр 12 үл хөдлөх хөрөнгө, зургаан тээврийн хэрэгсэл худалдан авсныг нь илрүүлээд байгаа юм. Эдгээр хөрөнгүүд нь ах, дүүсийнх нь нэр дээр байдаг боловч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэг нутгийн хүний нэр дээр худалдан авсан тээврийн хэрэгсэл, нэр нь шилжүүлээгүй үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй хаус зэрийг худалдан авсан болохыг тогтоожээ.

Уг асуудлаар хохирсон иргэд өнөөдөр УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, АТГ өргөдөл өгч, төв талбай дээр мэдээлэл өглөө. Тэрбээр "Орон нутагт төрийн албан хаагчдын илт буруутай үйл ажиллагаанаас үүдэн хохирол гарсан. Банкны бус үйл ажиллагааг СЗХ-оос олгосон зөвшөөрөл бүхий байгууллагууд эрхэлнэ. Ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг шалгах эрх нь аймгийн засаг даргын мэдэлд байдаг. Үүнтэй холбоотой бүх аймаг санхүү, аудитын газар хяналт шалгалт хийх үүрэгтэй газар ажилладаг. Гэтэл тухайн байгууллага нь ажлаагүй. Орон нутгийн цагдаагийн газар гомдол гаргасан боловч бас шалгаагүй. Зөрчил төдийгөөр хаасан. Хяналт тавих ёстой прокурорууд буруу ажилласан. Нэр бүхий хүмүүсийн оролцоотойгоор олон иргэд хохирсон гэж үзээд АТГ өргөдөл гомдол гаргалаа" гэлээ.

Өсвөрийн шатарчдын тэмцээнд Дорноговь аймгийн баг тамирчид түрүүллээ
Өсвөрийн шатарчдын тэмцээнд Дорноговь аймгийн баг тамирчид түрүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.