Хятадыг цочирдуулсан гэмт хэргийн толгойлогчид 24 жилийн ял өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадыг цочирдуулсан гэмт хэргийн толгойлогчид 24 жилийн ял өгчээ

Restaurant attack on female diners in China sparks outrage over gender  violence | Financial Times

/2022.09.23/: Хятадын Тангшань хотод хооллож байсан эмэгтэйчүүд рүү харгис хэрцгийгээр халдсан хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн хэргээр Хятад эр 24 жилийн хорих ял авчээ.

Чен Жижи нь бусад дөрвөн шүүгдэгчийн хамт өнгөрсөн зургаадугаар сард шарсан махны ресторанд дөрвөн эмэгтэйг сандал, лонх ашиглан цохиж, өшиглөж хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байсан юм.

Шүүх Ченийг сүүлийн арван жилийн хугацаанд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэмт бүлэглэлийн толгойлогч гэж үзсэн байна. Түүнийг хэрүүл маргаан үүсгэсэн, үймээн самуун дэгдээсэн, дээрэм хийсэн, казино нээсэн, бусдыг барьцаалсан, санаатайгаар гэмтээсэн зэрэг хэргээр буруутгаж, 320 мянган юанийн торгууль тавьжээ.

Мөн шүүхээс өөр 27 шүүгдэгчид гэмт хэрэгт холбогдсон хэмээн зургаан сараас 11 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноолоо.

Зургаадугаар сарын эхээр интернетэд хяналтын камерын аймшигтай бичлэг цацагдсаны дараа уг халдлага олон нийтийн анхаарлыг татсан юм.

Police investigated over response to attack on female diners in Tangshan |  China | The Guardian

График видео нь Хятадад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, жендэрийн тэгш бус байдлын талаарх маргааныг дахин эхлүүлсэн юм.

Гэвч Хятадын эрх баригчид төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийг хөндөхийн оронд орон нутгийн бүлэглэлүүдэд анхаарлаа хандуулж, Таншан хотод зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хоёр долоо хоногийн кампанит ажил эхлүүлсэн байна.

Өнгөрсөн сарын сүүлээр эрх баригчид халдлага үйлдсэн 28 хүнийг барьсан гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ Хэбэй мужийн Сахилгын хяналтын хорооноос 15 албан тушаалтныг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж байгаа гэж мэдэгдэв.

Тэдний дунд цагдаагийн найман албан тушаалтан, алба хаагчийг гэмт бүлэглэлийг “хамгаалах” хэргээр саатуулжээ.

Эх сурвалж: CNN

“Эрүүл ой” төсөл хэрэгжинэ
“Эрүүл ой” төсөл хэрэгжинэ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.