/2022.09.22/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэсэгчлэн дайчлах зарлигтай холбоотойгоор тус улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Энэ жагсаалын үеэр одоогоор 1300 гаруй хүнийг баривчлаад байгаа ажээ.
Тодруулбал, тухайн иргэдийн 500 орчим нь Москвад, 524 нь Оросын хамгийн олон хүн амтай хоёр дахь хот болох Санкт-Петербургт байна. Тэднийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэх шалгаанаар саатуулжээ.
Эх сурвалж: Reuters