Д.Мөнхзул ДАШТ-ийг хошуучилж явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнхзул ДАШТ-ийг хошуучилж явна

1 хүн, зогсож байгаа ба дотор-н ойртуулж авсан зураг байж магадгүй

/2022.09.13/: Румыний Мамаиа хотод болж буй шатрын өсвөр үеийн ДАШТ-ий охидын 16 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул тэргүүлж явна. Наймдугаар сард Ченнайд болсон дэлхийн шатрын XXXXIV олимпиадад нөөц тамирчнаар оролцсон түүний хувьд Румынд 7 өргийн дараах байдлаар 6 хожил, 1 тэнцээтэй, 6.5 оноогоор итгэл төгс хошуулчилж байгаа юм. Тэрбээр одоогоос 8 жилийн өмнө буюу 2014 онд Дурбанд 8 насны дэлхийн аварга болж, 2018 онд Албани улсад 13 насны ангилалд сурагчдын дэлхийн аваргаар тодорсон.

Түүний төрсөн эгч Д.Хонгорзул, дүү Д.Өнөрзул мөн шатрын спортоор хичээллэдэг бөгөөд дэлхийн шатрын холбоо (FIDE) Унгарын алдарт эгч дүү 3 Полгартай адилтган онцолжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн швейцарь системээр 11 өрөг тоглож дүнгээ гаргах бөгөөд Д.Мөнхзул охинд тун хариуцлагатай 4 тоглолт үлдээд байна.

Эх сурвалж:Биеийн тамир, спортын улсын хороо

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.