Завхан аймагт гарсан түймэр ОХУ-ын хил давжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймагт гарсан түймэр ОХУ-ын хил давжээ

/2022.09.13/ Завхан аймгийн Баянтэс суманд энэ сарын 8-ны өдөр гарсан гал түймрийн тархалт нэмэгдсээр байна.

Тодруулбал, хилийн 0277 дугаар ангийн 0310, 0271 дүгээр салбарын хариуцсан хэсэг, Хайчийн даваа, Баян-хөндий зэрэг газрууд түймэрт өртөж одоогийн байдлаар 7,600 гаруй га талбай шатаад байна гэж ХХЕГ-аас мэдээллээ.

Тайлбар байхгүй.

Түймэр унтраах бүлэгт

  • хилийн цэргийн 0277 дугаар ангийн төв,
  • хилийн цэргийн салбаруудаас 80 гаруй алба хаагчид 7 техник хэрэгсэлтэйгээр
  • Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс сум, Увс аймгийн Баруунтурууны Онцгой байдлын анги,
  • Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид,
  • Завхан аймгийн Тэс, БаянТэс, Асгат сумын удирдлага, ард иргэд, дүйцүүлэх алба хаагчид гээд нийт 341 хүн, 40 гаруй техник оролцож байгаа ажээ.

Түүнчлэн хил давсан түймрийн хэсэгт ОХУ-ын Кизыл хотын ойн анги, хилчид, ард иргэд мөн 100 гаруй хүний бүрэлдэхүүн түймрийг унтраахаар ажиллаж байна гэв.

Путин ялагдахдаа тулвал ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ үү?
Путин ялагдахдаа тулвал ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ үү?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.