АЙЛЧЛАЛ: АИ-92 автобензинийг 2027 он хүртэл хямд үнээр авна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЙЛЧЛАЛ: АИ-92 автобензинийг 2027 он хүртэл хямд үнээр авна

/2022.09.08/: Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог.

МУ-ын Засгийн газраас Роснефть компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан.

Тэгвэл ОХУ-д болж буй Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МУ-ыг төлөөлөн айлчилж буй албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.

Эх сурвалж: ЗГ

Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо
Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.