Японы Байгаль орчны яамтай хамтран Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы Байгаль орчны яамтай хамтран Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргана

/2022.08.19/ Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байршил тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ.

Урьдчилсан мэдээллээр 100,000га орчим талбайд байршил тогтоох судалгааг хийх шаардлагатай бөгөөд 26-28 орчим автомашин, үүний тав нь шатахуунтай автомашин байгаа гэсэн судалгаа байна.

Судалгааны ажлын хүрээнд байршил тогтоох усны дроныг ажиллуулах туршилтыг хийх юм.

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд Японы Байгаль орчны яам болон Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн БАЙРШИЛ
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн БАЙРШИЛ
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.