$45,000-ын Xiaomi машин дотроо хоёр ортой кемпэр болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

$45,000-ын Xiaomi машин дотроо хоёр ортой кемпэр болно

Хятадын Xiaomi компани автомашины салбарын шинэ шийдлээрээ анхаарал татлаа. Тус компани SkyNomad N90 Max Explorer нэртэй SUV автомашинаа үйлдвэрийн суурилуулалттай, цахилгаанаар дээшилдэг дээвэр бүхий кемпэр хувилбараар танилцуулжээ.

Машины дээвэр товчлуурын тусламжтайгаар дээш өргөгдөж, тусдаа унтлагын хэсэг бий болгодог. Харин доторх хоёрдугаар эгнээний суудлыг эвхэхэд доод хэсэгтээ мөн ор үүснэ. Ингэснээр SUV дотор хоёр унтлагын орон зай бий болж, нэг машиныг жижигхэн кемпэр болгон ашиглах боломжтой болжээ.

Мөн загварт халаалттай шал, хөргөгч, ухаалаг цахилгаан хаалга, кемпийн зориулалттай тоноглолууд багтсан бөгөөд 30 инчийн проекторын дэлгэц нэмэлтээр авах боломжтой гэнэ.

Уг машины үнэ Хятадад 299,900 юань буюу ойролцоогоор 44,000–45,000 ам.доллар юм.

Н. Ука

Улсын арслан Э.Батмагнай бүл нэмж, охинтой болжээ
Улсын арслан Э.Батмагнай бүл нэмж, охинтой болжээ
 
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.