Н.Тэмүүлэн: Гадаад улсуудад үл хөдлөх хөрөнгө бусдын нэр дээр нуусан, лицензүүд хууль бусаар авсан шалтгаанаар Ц.Гарамжавыг саатуулсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тэмүүлэн: Гадаад улсуудад үл хөдлөх хөрөнгө бусдын нэр дээр нуусан, лицензүүд хууль бусаар авсан шалтгаанаар Ц.Гарамжавыг саатуулсан

/2024.529/ АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг саатуулсан шалтгааныг тодрууллаа.

-УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг саатуулсан гэлээ. Энэ талаар?
-АТГ-аас өчигдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын ажлын байр, гэр зэрэг хамаарлын объектуудад нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж шаардлагатай материалуудыг хураан авч ажилласан. Тухайн этгээдийг Мөрдөн шалгах нэгжээс 48 цагийн хугацаатай баривчлах санал гаргаж, баривчилсан.

-Ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?
-Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаах буюу, тухайн зээлийг гадаад улсуудад үл хөдлөх хөрөнгө болгон бусдын нэр дээр нуух, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байна. Мөн лицензүүдийг хууль бусаар авсан, ингэхдээ Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албатай хамтран шалгаж байна.

-Гэхдээ Хөгжлийн банктай холбоотой хэргийн шүүх хурал болоод дуусчихаагүй юм уу?
-Хөгжлийн банк хэд хэдэн хэрэг байсан. Тухайн хэрэгт холбогдогч дээр болвол авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан, гадаадад улсад бусдын нэр дээр үл хөдлөх хөрөнгө аваад нуусан байж болзошгүй гэдэг тусдаа хэрэг юм.

-Охин нь “Манай ээжийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр буруутгаж байна. Манай ээж төрийн өндөр албан тушаал хашаагүй” гэж өөрийн Х хуудаснаа бичсэн байсан. Төрийн өндөр албан тушаалтай нь холбоогүй юм байна тийм үү?
-Уг этгээд нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн. Яагаад гэвэл 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Зээл авах процессоос өмнө Засгийн газрын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа мэдээлэлд ойрхон байснаа ашигласан байж болзошгүй, шийдвэр гаргалтад нөлөөлсөн байж болзошгүй гэдэг үндэслэл бас байгаа.

-Саяхан Гарамжав гуай өөрийн фэйсбүүк хуудсаараа хийсэн LIVE-даа “Намайг шалгаад байгаа нь миний бизнестэй холбоогүй юм байна, би Х Богдын эмээ учир ингээд байгаа юм байна” гэж ярьсан. Үүнтэй холбоо хамаарал байж болох уу?
-АТГ бол авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгадаг байгууллага. Тиймээс Х Богд гэдэгтэй холбож шалгах шаардлага байхгүй. Харин энэ хүний эрхэлж байсан албан тушаал, авсан зээл, лицензүүдтэй нь холбоотой шалгаж байгаа.

-48 цагийн хугацаатай баривчилсан гэлээ. Үүний дараагийн алхам юу байх вэ?
-Мөрдөгч санал гаргаж, прокурор хянана. Ингээд ямар процесс дараа нь явах вэ гэдэг нь шийдэгдэнэ.

Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна
Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.