/2024.05.21/: МАН-ын бага хурал энэ сарын 20-ны өдөр хуралдаж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа.
Төвийн бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэсэн тавдугаар тойрогт УИХ-ын гишүүн Г.Дамдинням нэр дэвших эрхээ авлаа.
Тэрээр 2020 онд Дархан-Уул аймгаас хоёроор буюу нийт гурван мандатын хоёрдугаарт эрэмбэлэгдэн сонгогдож байсан билээ.
УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг байсан тэрээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд УИХ-ын 27 ажлын хэсэгт орж ажиллан нийт 18 хуулийн төсөл боловсруулж батлуулсан. Мөн Дарханы замын ажлын хэсэг болон Боловсролын багц хууль тэр дундаа Англи хэлийг үндсэн гадаад хэл болгон хуульчлах ажилд идэвхийлэн оролцож байсан юм.
2020 онд Дархан-Уул аймгаас сонгогдсон Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нарын гишүүд нь хамгийн эвтэй, ажил хэрэгч байсныг хэвлэлийнхэн болон орон нутгийн иргэд нь онцлон ярьж байсан удаатай.
Түүний товч намтрыг танилцуулбал:
БОЛОВСРОЛ
- Дархан-Уул аймгийн ЕБС, 1989-1999
- МУБИС, Нийгэм судлал, эрх зүйн багш бакалавр, 2000-2004
- МУБИС, Улс төр судлалын магистр, 2005-2007
- Канад, Бритиш Колумбын их сургууль, Уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр, 2013-2015
- Бритиш Колумбын их сургууль, Докторант
АЖЛЫН ТУРШЛАГА:
- Байгаль орчны сайдын зөвлөх, 2008-2009
- БСШУ-ны сайдын зөвлөх, 2009-2010
- ШУТИС, Нийгмийн хөгжил, эдийн засгийн проректор, 2010-2013
- Бритиш Колумбын их сургуулийн судлаач, 2015 -2017
- “Прокон Майнинг Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2017
- УИХ-ын гишүүн, 2020-2024
- УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, 2021-2022