Улаанбаатар марафон 2024”-ийн 21 км-ийн гүйлтэд бүртгүүлэгчдийн тоо өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар марафон 2024”-ийн 21 км-ийн гүйлтэд бүртгүүлэгчдийн тоо өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн байна

/2024.05.20/: “Улаанбаатар марафон 2024”-т олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана.

Тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 12,200 гаруй иргэн бүртгүүлжээ. Энэ жил 10, 21, 42 км-т гүйгчдийн бүртгэл өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн онд 10 км-т 1368 гаруй гүйгч, 21 км-т 542 гүйгч, 42 км-т 140 гүйгч бүртгүүлж байсан бол энэ жил 10 км-т 1866 гүйгч, 21 км-т 917 гүйгч, 42 км-т 180 гаруй гүйгч бүртгүүлсэн байна.

Энэ жил 5км-ийн зайд гүйхээр 8000 гаруй хүн бүртгүүлжээ. 5 км-ийн гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж байна. Гэр бүлийн гүйлтэд 1100 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 1,5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 29 хүн бүртгүүлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон улсын гүйлтэд бүртгүүлэгч болон энгэрийн дугаар авах иргэдийн идэвх нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн иргэдээс 7100 гаруй нь энгэрийн дугаараа авлаа. Энгэрийн дугаарыг энэ сарын 25-ны өдрийг хүртэл тараах бөгөөд дараах цэгүүдэд олгож байна.

5км-ын гүйлтийн ЭНГЭРИЙН ДУГААР олгох цэгүүд:

2024.05.01-05.20-ны 09:00-18:00 цагт - 9 дүүргийн Биеийн тамир, спорт хороо

2024.05.15-05.20-ны 09:00-18:00 цагт - Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар

1,5км, 5км, 10км, 21км, 42км-ийн ЭНГЭРИЙН ДУГААР болон МЕРЧИНДАЙЗ БҮТЭЭГДЭХҮҮН олгох цэгүүд:

2024.05.15-05.20-ны 11:00-20:00 цагт

  • Их дэлгүүрийн урд талын фонтаны “R.O.C”-ийн замын урд талд

2024.05.15-05.20-ны 09:00-18:00 цагт

  • Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
  • Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Туул рестораны баруун хойд талд “Art house”-ийн 5-р давхар Hipay компанийн байранд тус тус олгож байна.

Бүртгүүлэх холбоос:

Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/

Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app

Эх сурвалж: НЗДТГ

Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ
Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ
 
УИХ-ын сонгуулийг 40 улс орны 259 ажиглагч ажиглана
УИХ-ын сонгуулийг 40 улс орны 259 ажиглагч ажиглана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.