/2024.05.09/: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол пүрэв гарагт тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн Dior цүнх бэлгэнд авсан гэх маргаантай холбогдуулан уучлалт гуйжээ.
Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй хоёр жилийнхээ ойн хэвлэлийн бага хурал дээр тэрээр "Эхнэрийн маань ухаалаг бус үйлдлээс болж үүссэн асуудалд Өмнөд Солонгосын ард түмнээс гүнээ уучлалт гуйж байна" гэжээ.
Өнгөрсөн жил YouTube сувгаар цацагдсан тагнуулын камерын бичлэгт тэргүүн хатагтай пастор гэж тодорхойлсон эрэгтэйгээс тансаг зэрэглэлийн цүнх бэлгэнд авч байгаа нь харагдсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын газраас уг цүнхийг “төрийн өмч” хэмээн тайлбарлаж байсан юм.
Харин Солонгосын сөрөг хүчний Ардчилсан намын мэдэгдсэнээр уг хэргийн талаар тусгай прокурорын мөрдөн байцаалт явуулах төлөвтэй байгаа тул прокурорын байгууллага энэ хэргийг аль хэдийн шалгаж эхэлсэн гэж ерөнхийлөгч мэдэгдэв.
"Хэрэгжиж буй мөрдөн байцаалтын талаар тайлбар хийх нь тодорхой хэмжээгээр хуулийн байгууллагад нөлөөлж болзошгүй" гэж тэрээр хэлээд "прокурорууд мөрдөн байцаалтын ажиллагааг шударга, хатуу чанд явуулна" гэв.
Эх сурвалж: Koreaherald