П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар олимпын эрхээ авлаа ​
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар олимпын эрхээ авлаа ​

‎사람 4명 및 ‎문구: '‎PABIS PARIS2Q24 PA IS 2024 UMEK M IDTOPARIS202 QUALIF WRESTLING ASANQUA.IFIERS BISHKEK KEK MIESTUNF WRESTLIN WRESTLING RESTLING חיך PRESTLING BISHKE 2024 02 AT TOPARIS2024 屋 QUALIFIER BNG- KC ETE FIED ጻ #ROADTOPARIS2021 ויהנס‎'‎‎의 이미지일 수 있음
Гэрэл зургийг: Mongolian Wrestling Federation
See less-ээс авлаа

/2024.04.22/: “Парис 2024” чөлөөт бөхийн Олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо боллоо.

Тэмцээнд манай улсын эрэгтэй 6, эмэгтэй 4 тамирчин ур чадвараа сорьсноос П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ хүртлээ.

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль авснаар Олимпын эрхээ аваад байсан билээ. Ингэснээр Парисын Олимпын чөлөөт бөхийн төрөлд Монголын 5 тамирчны эрх баталгаажив.

Манай чөлөөт бөхийн баг тамирчид ирэх 5 дугаар сард Туркийн нийслэл Станбул хотноо Олимпын эрхээ хүртэх хамгийн сүүлчийн тэмцээндээ ур чадвараа сорих болно.

Ташрамд дурдахад Монголын баг тамирчид одоогоор 6 спортын төрөлд Олимпын 13 эрх хүртээд байна.

Эх сурвалж: МҮОХ

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана
Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана
 
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.