Англи улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Англи улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

/2024.04.16/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Эзэн хааны Элчин сайд хатагтай Фиона Блайттай уулзлаа.

Уулзалтаар хоёр орны аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, ингэхдээ иргэн төвтэй жуулчлалыг ашиглан харилцан сурталчилгаа хийх талаар санал солилцлоо.

Мөн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд олон Улсад алдартай Английн нэр хүндтэй алдартан, нөлөөлөгчдийг Монгол Улсад урих, хоёр орныг харилцан сурталчлахад дэмжлэг үзүүлэхийг Сайд Б.Бат-Эрдэнэ хүссэн юм.

Элчин Сайд Фиона Блайтт өөрийн Улсад Монголын түүх, үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтад, соёл урлагийн гэх мэт сайхан бүхнийг сурталчлахыг хүсэж буйг илэрхийлээд, Таны тавьсан санал боломжгүй зүйл биш юм. Хоёр Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц өгөх маш чухал санал тул хүндэтгэлтэй хандах болно гэв.

Эх сурвалж: БОАЖЯ

Соёлын төвийн ойр орчмыг цэвэрлэлээ
Соёлын төвийн ойр орчмыг цэвэрлэлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.