Он гарснаас хойш хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 146 бүртгэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарснаас хойш хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 146 бүртгэгджээ

/2024.04.16/: Улсын хэмжээнд 2024 оны эхний 03 сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 680 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс 21 буюу 3.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 146 үйлдэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 11.5 хувиар өсч, хэргийн илрүүлэлт 41.4 хувьтай байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бүртгэгдсэн зүйл ангиар авч үзвэл,

  • 70 буюу 47.9 хувийг хууль бусаар мод бэлтгэх,
  • 37 буюу 25.3 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох,
  • 26 буюу 17.8 хувийг хууль бусаар ан агнах,
  • 6 буюу 4.1 хувь нь байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх,
  • 4 буюу 2.7 хувь нь химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах,
  • 3 буюу 2.1 хувь нь байгаль орчныг бохирдуулах, гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Тус албанаас Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хяналт шалгалтаар нийт 839 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлснээс гэмт хэргийн шинжтэй 27, зөрчлийн шинжтэй 686 бүртгэгдсэний дийлэнх хувийг хууль бус ангийн гаралтай түүхий эд, эд эрхтэн тэр дундаа хууль бусаар агнасан тарвага тээвэрлсэн 329 зөрчил эзэлж байгаа бөгөөд Хөвсгөл, Ховд, Завхан аймгуудаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдээс хамгийн их илэрч байна.

Онцлог хэргийн талаар

Тус албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллан 5 байршилд, нэр бүхий этгээдүүд нь бүлэг зохион байгуулалтад орж хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлэн, дунд оврын техник хэрэгсэл очих боломжгүй гол ус, бартаа саадтай уулын мод, ухагдсан нүхэн дунд нууж байршуулсан эзэмшигч тодорхойгүй 35 техник хэрэгсэл /экскаватор/-ийн талаар мэдээлэл цуглуулан, эзэмшигч этгээдүүдийг олж тогтоон Ерөө сумын цагдаагийн тасаг дээр ирүүлэн уулзалт хийн Бугант тосгоны төвд татан байрлуулах зохион байгуулалтын арга хэмжээг авсан.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд хяналт шалгалт зохион байгуулж, мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 9 аж ахуй нэгж нь хууль бусаар мод бэлтгэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн 29 зил 131 маркын автомашинтай 350м куб орчим модыг эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Баян-Өлгий аймгийн алслагдсан сумдын 800 иргэнийг эрт илрүүлэгт хамрууллаа
УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Баян-Өлгий аймгийн алслагдсан сумдын 800 иргэнийг эрт илрүүлэгт хамрууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.