Тесла нийт ажилчдынхаа 10 гаруй хувийг цомхотгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тесла нийт ажилчдынхаа 10 гаруй хувийг цомхотгоно

An aerial view of Tesla Shanghai Gigafactory. Tesla plans to cut more than 10% of its staff worldwide, according to a memo to staff from CEO Elon Musk.

/2024.04.16/: Тесла нийт 140,000 ажилтантай бөгөөд тэдний 10 гаруй хувийг цомхотгох гэж байна.

2020 оны эцсээс хойш нийт ажилчдынхаа тоог бараг хоёр дахин нэмэгдүүлсэн тус компанийн цомхотгол нь цахилгаан автомашины салбарт өрсөлдөөн нэмэгдэж, эрэлт багассаны хамгийн сүүлийн жишээ боллоо.

Гүйцэтгэх захирал Илон Маск амралтын өдрүүдэд ажилтнууддаа илгээсэн цахим шуудангаар төлөвлөж буй ажлын байрны цомхотгол нь "зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх" шаардлагатай талаар тайлбарласан гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Шууданд цахилгаан автомашины эрэлт удаашрал болон Теслагийн борлуулалтын талаар юу ч дурдаагүй.

Тэрээр Теслагийн ажилчдад илгээсэн цахим захидалдаа "Бид байгууллагынхаа үйл ажиллагааг сайтар судалж үзээд дэлхийн хэмжээнд ажилчдынхаа тоог 10 гаруй хувиар бууруулах хэцүү шийдвэрийг гаргалаа" гэж бичжээ.

Дөрөвдүгээр улиралд Тесла Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD-д дэлхийн цахилгаан автомашины борлуулалтаараа тэргүүлэгч цолыг богино хугацаанд алдсан. Хэдийгээр борлуулалт буурсан ч 2024 оны эхний улиралд BYD-ээс алдсан цолоо эргүүлэн авчээ.

Эх сурвалж: CNN

Засгийн газрын тогтоолыг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамбад хүргэлээ
Засгийн газрын тогтоолыг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамбад хүргэлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.