Газарчин сургуулийн орчмыг төвлөрсөн дулаан хангамжинд холбоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газарчин сургуулийн орчмыг төвлөрсөн дулаан хангамжинд холбоно

May be an image of 3 people, people sitting and people standing

/2021.08.17/: Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 тогтоолын хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан хэрэгжүүлж байгаа 4 байршлын 52 халаалтын зуухны 6000 гаруй тн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил хийгдэж байна.

Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16, 19 дүгээр хороо, Газарчин дээд сургууль орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын явц болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж дулааны шугамын трассыг холбогдох инженер хангамжийн байгууллагатай зөвшилцөн 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн дотор бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдрийн хуралд Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, гүйцэтгэгч Одкон холдинг ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд болон Газарчин дээд сургууль орчмын аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцов.

Эх сурвалж: УБ хотын ЗАА

“Монголын төмөр зам“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батнасан томилогдлоо
“Монголын төмөр зам“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батнасан томилогдлоо
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.