/2024.1.26/ Засгийн газрын 349 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын 66 га талбайд жилд10 сая тонн нүүрс экспортлох Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларынхөрөнгө оруулалтаар барьж байгууллаа.
Тус терминалын зам, талбай бусад барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд үндэсний 160 гаруйаж ахуй нэгж болон Зэвсэгт хүчний Барилгын Инженерийн удирдах газрын анги нэгтгэлийн нийт 1200 инженер техникийн ажилтнууд 360 орчим нэгж техниктэйгээр жилийн хугацаанд барьж байгуулан 2023 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулав.
Энэ нь Монгол Улс олон төрөлт ачаа тээврийг хөгжүүлэх, хил дамнасан тээврийг шинэ шатанд гаргах чухал эхлэлийг тавьсан алхам гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Мөн Нарийн сухайтын бүлэг ордоос нүүрс олборлогч 8 аж ахуйн нэгжийн хамтарсан “Шивээхүрэнтерминал” ХХК нь Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг барьжбайгуулан ашиглалтад оруулаад байна.
Төлөвлөсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахиннэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэж тооцож байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Арцсуурь, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийншинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаатээврийн терминал байгуулах төслүүд багтсан.
Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхийачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад орлоо.