/2024.01.26/: АНУ-ын Алабама мужид алуурчин Кеннет Южин Смитийг цаазаар авсан нь АНУ-д анх удаа цаазын ялыг азотын хий ашиглаж гүйцэтгэсэн явдал боллоо.
Тэрээр 1989 онд номлогчийн эхнэр Элизабет Сеннетийг хөлсөөр хөнөөсөн хэргээр ял сонссон байна.
2022 онд Алабама Смитийг үхлийн тариагаар цаазлах гэж оролдсон боловч бүтэлгүйтэж байжээ.
Цаазын ялын мэдээллийн төвийн мэдээлснээр Смит нь дэлхий дээр цэвэр азотын хий ашиглан цаазлуулсан анхны хүн аж.
Алабама болон АНУ-ын өөр хоёр муж азотын гипоксиг цаазлах өөр арга болгон ашиглахыг зөвшөөрчээ. Учир нь үхлийн тарилгад хэрэглэдэг эм нь олдоц муутай болж, үндэсний хэмжээнд цаазаар авах ял буурахад нөлөөлсөн байна.
Түүний маск руу хий урсаж эхэлсний дараа хоригдол инээмсэглэн, гэр бүлийнхэн рүүгээ толгой дохин "Би та бүгдэд хайртай" гэж хэлжээ.
Түүнийг орон нутгийн цагаар 20:25-д нас барсан гэж зарлахаас өмнө гэрчүүд хоёроос дөрвөн минут минут орчим хүнд амьсгалж байсныг ажигласан байна.
Хүчилтөрөгчгүй азотоор амьсгалснаар биеийн эсүүд задарч, үхэлд хүргэдэг.
Смит бол 1988 оны 3-р сард хатагтай Сеннетийг 1000 долларын хөлсөөр хөнөөсөн хэргээр ял сонссон хоёр хүний нэг юм.
Смитийн хамтран зүтгэгч Жон Форрест Паркер 2010 онд цаазлуулсан байна.
Эх сурвалж: CNN