Саудын Араб архины дүрэмдээ өөрчлөлт оруулахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саудын Араб архины дүрэмдээ өөрчлөлт оруулахаар болжээ

RIYADH, SAUDI ARABIA - OCTOBER 31: The Skyline of Riyadh is seen on October 31, 2023 in Riyadh, Saudi Arabia. Saudi Arabia is set to host the men's 2034 World Cup after Fifa confirmed it was the only bidder for the tournament.  (Photo by Justin Setterfield/Getty Images)

/2024.01.26/: Саудын Арабд архины тухай шинэ дүрэм журам гарсантай холбогдуулан нийслэл Эр-Рияд хотод анх удаа архины дэлгүүр нээгдэх гэж байгаа аж.

Лалын шашинт бус дипломат төлөөлөгчийн газруудад архины квотыг зохицуулах журмыг "архи, согтууруулах ундааны бүтээгдэхүүний хууль бус худалдаатай тэмцэх" зорилгоор нэвтрүүлж байна гэж Засгийн газрын Олон улсын харилцааны төв (CIC) мэдэгдэлдээ дурджээ.

Нэгэн эх сурвалж Саудын Араб нийслэл Рияд хотдоо мусульман бус дипломатуудад үйлчлэх анхны архины дэлгүүрээ нээхээр бэлтгэж байна гэжээ.

Саудын Арабт согтууруулах ундаа худалдах, хэрэглэхийг хатуу хориглодог бөгөөд ташуурдуулах, албадан гаргах, торгох, хорих зэрэг шийтгэл ногдуулдаг.

Гэсэн хэдий ч угсаа залгамжлах хунтайж Мохамед бин Салманы удирдлага дор улс нь эдийн засгаа төрөлжүүлэх томоохон алсын харааны хүрээнд аялал жуулчлалын салбараа шинэчлэх чиглэлд шилжсэн. Энэ нь ойрын ирээдүйд Вант улсад архи согтууруулах ундааг хуульчилж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлж байна.

Эх сурвалж: CNN

Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.