“Жолооч Н.Рэнцэндоржийг хорьж, Э.Мөнхнаранг гадуур шалгаж байгаа бололтой“ гэх мэдээлэл ХУДАЛ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жолооч Н.Рэнцэндоржийг хорьж, Э.Мөнхнаранг гадуур шалгаж байгаа бололтой“ гэх мэдээлэл ХУДАЛ

/2024.01.26/: Зам тээврийн ноцтой осол хэрэгт холбогдсон Жолооч Н.Рэнцэндорж, Э.Мөнхнаран нарыг 48 цагийн хугацаатай баривчлах шийдвэр гарсан.

Тодруулбал цагдаагийн байгууллага нэр дурдагдсан хоёр жолоочийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн зөвшөөрөлтэй өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үндэслэлээр 48 цагийн хугацаатай түр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Гэтэл "Өдрийн сонин"-ны өнөөдрийн дугаар буюу 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн тэргүүн нүүрт "Жолооч Н.Рэнцэндоржийг хорьж, Э.Мөнхнаранг гадуур шалгаж байгаа бололтой" гэх гарчигтай олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл нийтлэгджээ.

Иймд Та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч байхыг зөвлөж байна.

Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн байна
Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.