Орцонд хог шатсаны улмаас утаажилтын бүсээс 34 том хүн, 22 хүүхдийг гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орцонд хог шатсаны улмаас утаажилтын бүсээс 34 том хүн, 22 хүүхдийг гаргажээ

/2024.01.26/: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, Содон хороолллын 90 дүгээр байрны С орцонд хог шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 17:04 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Утаажилтын бүсээс тус орцны 56 иргэн / том хүн 34, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт гаргасан.

Эх сурвалж: ОБЕГ

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг амжилттай төгсөгчдөд тэтгэлэг олгоно
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг амжилттай төгсөгчдөд тэтгэлэг олгоно
 
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.