/2024.01.25/: Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газраас “Баримт бичгийн нууцлал, хуурамч бичиг баримтыг таних арга техник”, “Бусдын бичиг баримтыг ашиглаж буй залилагч этгээдүүдийг таних, арга техник” сэдэвт сургалтыг өнөөдөр /2024.01.25/ зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дипломат төлөөлөгчийн газрын Мөрдөх алба хариуцсан атташе G.Robert, Хууль сахиулах ажлын зөвлөх, дипломат аюулгүй байдлын албаны ажилтан П.Даваажаргал, бичиг баримт дата аналист хариуцсан мэргэжилтэн В.Батгэрэл нар удирдан явуулсан юм.
Сургалтад эрх бүхий 30 гаруй алба хаагч танхимаар хамрагдсан бөгөөд алба хаагч нарт мэдлэг чадвар олгосон үр дүнтэй сургалт боллоо.