Бүтээгдэхүүний талаарх сэтгэгдэл: METZ Interactive ухаалаг дэлгэц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүтээгдэхүүний талаарх сэтгэгдэл: METZ Interactive ухаалаг дэлгэц

METZ Display

Арваад жилийн өмнө юм даа, мэдээлэл хийх гээд бэлдсэн PPT-ээ флаш дээр хадгалж, халааслаад, бас хашир нь дээр гээд оффисынхоо проекторыг сугавчлаад гардаг байсан бид технологийн хөгжлийн хурдыг дэлхийтэй хөл нийлүүлэн эдэлж байгаа нь яалт ч үгүй сайхан хэрэг шүү.

Техник технологи хэрхэн асар хурдацтай хөгжиж, өөрчлөлт авчирч байгаа нь албан байгууллага, сургуулийн орчинд ашиглагдаж байгаа бүтээлч байдал, ажлын бүтээмжийг дээшлүүлдэг ухаалаг төхөөрөмжүүдээс л тод харагдаад байгаа.

Эдгээрээс сүүлийн жилүүдэд хэрэглээнд нэвтэрсэн хамгийн инновацилаг нэг бүтээгдэхүүн бол интерактив, ухаалаг дэлгэц гэвэл маргах хүн цөөн биз ээ. Ухаалаг дэлгэц ашиглагдахын хэрээр хэрэглэгчид хэд хэдэн үйлдлийн системтэй зохицон ажилладаг, олон төрлийн программ дээр ашиглаж болдог, талбай том, мэдрэгчтэй байх зэрэг шаардлагууд тавьдаг болсон. Эдгээр шаардлагуудыг бүрэн хангасан нэгэн ухаалаг төхөөрөмжийг хэрэглэж үзсэн сэтгэгдлээ энэ удаа та бүхэнд хүргэхээр шийдлээ. Цаашид ч мөн адил туршиж хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаарх сэтгэгдлийг тогтмол оруулж байх болно.