“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдлаа

/2024.01.17/: Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаан 12 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, шинжээч томилох тухай Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Дараа нь Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган завсарлаж байгаатай холбогдуулан завсарлагааны хугацаанд Хянан шалгах түр хорооны гүйцэтгэх ажлууд болон дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэв.

Эх сурвалж: УИХ

АЙЛЧЛАЛ: Авлигатай хийж буй тэмцлийг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
АЙЛЧЛАЛ: Авлигатай хийж буй тэмцлийг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.