/2024.01.15/: Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшлийн нам өнгөрсөн бямба гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа түүхэн ялалт байгууллаа.
Тайванийн одоогийн дэд ерөнхийлөгч Лай Чинг-тэ бямба гарагийн орой ялалтаа зарласан бол түүний хоёр өрсөлдөгч хоёулаа ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.
“Энэ бол Тайваний шөнө. Бид Тайванийг дэлхийн газрын зураг дээр үлдээж чадлаа. Сонгууль нь Тайваний ард түмэн ардчиллын төлөө тууштай тэмцэгч гэдгийг дэлхий дахинд харууллаа. Хятад улс үүнийг ойлгоно гэж найдаж байна.” гэж Лай ялалтынхаа дараа болсон жагсаал дээр олон мянган дэмжигчиддээ хэлжээ.
Санал хураалтын дараахан Хятад улс “Тайвань бол Хятадын нэг хэсэг” гэж дахин мэдэгдсэн байна.
Саяхан Тайваниас АНУ-д суух дээд элчээр ажиллаж байсан Шиао Би-Хим дэд ерөнхийлөгчөөр сонгогдов.
Тайваний сонгуулийн төв хорооноос (СЕХ) мэдээлснээр Тайваний эрх баригч Ардчилсан дэвшилт намаас нэр дэвшигч Лай нийт сонгогчдын 40 гаруйхан хувийн санал авч санал тоолох ажиллагаа дууслаа.
Тайваний сөрөг хүчин Гоминдан (КМТ) намаас нэр дэвшигч Хоу Ю-И 33.49 хувийн санал, Тайваний Ардын намаас нэр дэвшигч Ко Вэн Же 26.45 хувийн санал авчээ. 14 сая гаруй хүн оролцсон нь сонгогчдын ирц 71 гаруй хувьтай байжээ.
Энэхүү сонгууль нь Тайвань Хятадын мэдэлд шууд очих уу эсвэл тэмцээд ч хамаагүй барууныг сонгож ардчилсан маягаар явах уу гэсэн асуултад иргэдийн хариулсан хариулт боллоо.
Эх сурвалж: CNN