ТООЦООЛОЛ: Сургуулийн насны хоёр хүүхэдтэй айл ЗӨВХӨН ДҮРЭМТ ХУВЦСАНД дунджаар 400 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТООЦООЛОЛ: Сургуулийн насны хоёр хүүхэдтэй айл ЗӨВХӨН ДҮРЭМТ ХУВЦСАНД дунджаар 400 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

/2022.08.10/ Хичээлийн шинэ жил эхлэхэд ойролцоогоор хагас сарын хугацаа дутуу байна. Энэ үед хамгийн их эрэлттэй болдог зүйл бол яах аргагүй сурагчийн дүрэмт хувцас билээ. Тэгвэл эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ дүрэмт хувцасны үнийг тооцоолж гаргаж амжсан уу?

Хэрэв үгүй бол түр анхаарлаа хандуулаарай. Mpress.mn мэдээллийн сайт 2022 оны хичээлийн жилийн дүрэмт хувцасны үнэ ханшийн талаарх судалгаа хийснээ танилцуулж байна.

БАГА АНГИ

Бага ангийнхны тухайд 116-165 мянган төгрөгөөр дүрэмт хувцас авахаар байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүүхдийн иж бүрэн дүрэмт хувцас 165 мянга, эмэгтэй хүүхдийнх 116 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Бага анги

Хүрэм

Өмд

Сарафан

Сорочка

Зангиа

Нийт үнэ

Эрэгтэй

78 000

49 000

32 000

6 000

165 000

Эмэгтэй

78 000

32 000

6 000

116 000

ДУНД АНГИ

Тэгвэл дунд ангийнхны хувьд 195-199 мянган төгрөгөөр дүрэмт хувцас авах нь. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Дунд анги

Хүрэм

Өмд

Юбка

Сорочка

Зангиа

Нийт үнэ

Эрэгтэй

95 000

60 000

35 000

9 000

199 000

Эмэгтэй

95 000

56 000

35 000

9 000

195 000

АХЛАХ АНГИ

Харин ахлах ангийнхан дүрэмт хувцсанд 213-232 мянган төгрөг зарцуулахаар харагдаж байгаа юм. Дээрх тооцооллоос үзвэл бага, дунд, ахлах гээд анги дэвших тусам хувцасных нь үнэ 30 гаруй мянган төгрөгөөр нэмэгдэж байгааг харж болохоор байна.

Ахлах анги

Хүрэм

Өмд

Юбка

Сорочка

Зангиа

Нийт үнэ

Эрэгтэй

120 000

65 000

38 000

9 000

232 000

Эмэгтэй

108 000

58 000

38 000

9 000

213 000

Түүнчлэн дээрх үнийн судалгаанаас үзэхэд сургуулийн насны нэг хүүхэдтэй айл байлаа гэж бодоход зөвхөн дүрэмт хувцсанд гэхэд 116-213 мянган төгрөг зарцуулахаар харагдаж байна. Харин 2 хүүхэдтэй бол дунджаар 400 мянган төгрөгийг дүрэмт хувцас авахад зарцуулах нь. Мэдээж сургуулийн насны 2-оос дээш хүүхэдтэй эцэг эхчүүд байвал дээрх үнийн дүн илүү нэмэгдэнэ гэсэн үг юм.

Алтанбулаг логистикийн төв байгуулах төслийн тайлангийн хурал боллоо
Алтанбулаг логистикийн төв байгуулах төслийн тайлангийн хурал боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.