OpenAI GPT app store энэ долоо хоногт нээгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

OpenAI GPT app store энэ долоо хоногт нээгдэнэ

/2024.1.8/ Хиймэл оюуны хөгжүүлэлтийн OpenAI компанийн GPT моделиуд дээр суурилж бүтээсэн аппликэйшн байрлуулах боломжтой аппликэйшний дэлгүүр буюу App store нээнэ гэж мэдэгджээ.

Одоогийн байдлаар GPT Store гэсэн нэрээр яригдаж байгаа уг аппдикэйшн татах дэлгүүрт өөрсдийн
бүтээсэн апп, программаа байршуулахын тулд хөгжүүлэгчид эхлээд OpenAI компанийн шинэчилсэн
хамтын ажиллагааны нөхцөл, GPT-н брэндийн баримтлах бодлого зэрэгтэй танилцаж, өөрсдийн бүтээлээ
тэдгээртэй нийцүүлэх шаардлагатай ажээ.

Мөн бүтээгчид нь өөрсдийн хувийн мэдээллийг баталгаажуулж, бүтээсэн программ нь олон нийтэд нээлттэй ашиглагдахаар тавигдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай ажээ.

Уг нь энэ талаарх мэдээлэл анх 2023 оны 11-р сард OpenAI Dev Day арга хэмжээн дээр зарлагдсан ч хэсэг хугацаанд сураг алдарсан нь тухайн үед шуугиан тарьсан удирдлагын халаа сэлгээтэй холбоотой. Учир нь тухайн арга хэмжээ явагдаж, GPT Store нээгдэнэ гэсэн мэдэгдэл дөнгөж хийсний дараахан тус компанийн удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөлийн тэргүүнээ огцруулж байгаагаа мэдэгдсэн билээ. Гэвч хөрөнгө оруулагчид энэ явдалд цочирдсон учраас удирдах зөвлөл дахин хуралдаж, Сэм Олтмэнийг гүйцэтгэх захирлын суудалд нь эргүүлэн суулгасан юм.

GPT(Generative Pre-trained Transformer) буюу урьдчилан сургагдсан текст агуулга үүсгэгч программ дээр
суурилан аппликэйшн бүтээхэд код бичдэг, мэддэг байх шаардлага бараг байхгүй бөгөөд хэр зэрэг
нарийн төвөгтэй, эсвэл цомхон аппликэйшн бүтээхийг чухамдаа хөгжүүлэгч л өөрөө шийдэх боломжтой
аж.

Тухайлбал, дан хоолны орц, заавартай номоор сургагдсан GPT ашиглан бүтээсэн программаас ямар
нэг хоолыг хэрхэн хийх, ямар орц, жортой байхыг асуухад төвөггүй хариулна. Эсвэл IT компани өөрсдийн
бүтээсэн программын эх кодыг GPT-д таниулсны үндсэн дээр компанийн хөгжүүлэгчид өөрсдийн кодыг
үргэлжлүүлэн бичүүлэх, эсвэл бичсэн кодоо эмх замбараатай болгоход хиймэл оюуныг ашиглах
боломжтой.

Хэрэв та хөгжүүлэлт хийхийг хүсч байгаа бол OpenAI компаниас GPT бүтээхэд тусгайлан зориулж гаргасан хэрэгсэл болох GPT Builder ашиглан, энгийн англи хэл дээр зааварчилга өгч, өөрийн хүссэн үйлдлийг гүйцэтгэдэг чатбот бүтээж болно. 11-р сарын DevDay арга хэмжээнээс хойш маш олон хөгжүүлэгчид энэ аргаар өөр өөрсдийн GPT bot бүтээж, тэдгээрийгээ ChatGPT-н вэбсайт дээр нээлттэй хуваалцдаг болсон юм.

Гэхдээ энэ удаа тэднийг нэг төвлөрсөн app store дээр байрлуулах шийдвэрт OpenAI компани хүрсэн
нь тодорхой болж байна.

Зарим зүйлс тодорхойгүй байгаагийн нэг нь аппликэйшн бүтээсэн хөгжүүлэгчдэд ямар байдлаар
орлого хуваарилах вэ, тэд бүтээлээ хэрхэн үнэлүүлэх вэ гэдэг асуудал юм. Өнгөрсөн 11-р сард компанийн гүйцэтгэх захирал Олтмэн болон технологи хариуцсан захирал Мирай Мурати нар GPT бүтээгчдийг орлоготой болгох талаар төлөвлөсөн зүйл байхгүй гэж байсан бол саяхан гаргасан GPT Store-н талаарх цахим мэдэгдэлд ч энэ талаар дурдсан зүйл алга байна. Ямартай ч энэ долоо хоногт уг app store нээлтээ хийх нь бол ойлгомжтой байгаа юм.

Ийнхүү OpenAI компани хиймэл оюуны модель бүтээгчээс хиймэл оюуны программ байршуулагч, түгээгч
платформ болох замыг сонгож байгаа нь сонирхолтой бөгөөд хэн нэгэн урьдчилан тааварлаагүй алхам
гэж хэлж болно. Анх тэд өнгөрсөн оны 3-р сард ChatGPT-д зориулсан plug-in буюу нэмэлт хэрэгслүүдийг
бүтээж, байршуулж байгаагаа зарласан нь OpenAI-н экосистем анх удаа гуравдагч этгээдэд үүд хаалгаа

нээсэн тохиолдол болж байв. Харин энэ удаад AI аппликэйшн бүтээх, түгээх үйл явцыг нээж өгснөөрөө
энэ салбарыг олон нийтэд нээлттэй, ардчилсан хэв маягтай болгоход чухал нөлөө үзүүлж байна.

Эх сурвалж: https://techcrunch.com/2024/01/04/openais-app-store-for-gpts-will-launch-next-week/

Ишикавагийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 161-д хүрчээ
Ишикавагийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 161-д хүрчээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.