Япон улс газар хөдлөлтийн сэрэмжлүүлгээ цуцаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс газар хөдлөлтийн сэрэмжлүүлгээ цуцаллаа

An area affected by the earthquake in Suzu, Ishikawa prefecture, Japan, on January 2.

/2024.01.02/: Өнөөдөр өглөө Япон улсын Цаг уурын агентлагийн цахим хуудсанд мэдээлснээр Японд цунамигийн бүх сэрэмжлүүлгийг цуцалсан байна.

Өчигдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 6 хүн амиа алдсан гэж өнөөдөр мэдээлсэн. Мөн хоёр галт тэрэг 11 цаг гаруй зогссоны эцэст орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөний 4 цагт Тояма өртөөнд ирсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Бараг 1400 зорчигч өндөр хурдны галт тэргэнд гацсан байсан гэж NHK агентлаг Japan Railways West-аас иш татан мэдээлэв.

Мөн баруун эрэг орчмын бүс нутгуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлгийг газар хөдлөлт болсон дор нь мэдээлсэн бөгөөд эхний давалгаа 10 гаруй минутын дараа эрэгт хүрсэн бөгөөд 1.2 метр хүртэлх цунамигийн давалгаа Японы баруун эрэг дагуух хэд хэдэн бүс нутгийг дайрчээ.

Эх сурвалж: CNN

Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах туршилт амжилттай дуусчээ
Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах туршилт амжилттай дуусчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.