Стив Балмер 2024 онд зүгээр сууж байгаад 1 тэрбум ам.долларын орлого олно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Стив Балмер 2024 онд зүгээр сууж байгаад 1 тэрбум ам.долларын орлого олно

Los Angeles Clippers owner Steve Ballmer is set to earn close to $1 billion in dividends from owning shares of Microsoft in the 2024 fiscal year.

/2023.12.28/: Ихэнх хүмүүсийн хувьд идэвхгүй орлого гэдэг нь орлого олохдоо бараг юу ч хийлгүй байж байгаад олохыг хэлдэг. Тэгвэл Стив Балмерын хувьд идэвхигүй орлого нь 1 тэрбум доллар юм.

Дэлхийн зургаа дахь хамгийн баян хүн болох Баллмер 2024 онд Майкрософтоос ийм хэмжээний ногдол ашиг цуглуулна. Технологийн аварга компани улирал бүр хувьцааны ногдол ашгийнхаа хэмжээг 75 центээр буюу жилд 3 доллар болгохоор шийдвэрлэсэн тул тэрээр ийм хэмжээний ноогдол ашиг авхаар болжээ.

Майкрософт компанийн гүйцэтгэх захирал асан Баллмер 2014 оны байдлаар тус компанийн 333.2 сая ширхэг хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд одоогийн байдлаар тус компанийн нийт хувьцааны 4 хувийг эзэмшдэг.

ProPublica-ийн мэдээлснээр Баллмер Microsoft-ын ногдол ашгаасаа 200 сая долларын татвар төлөх аж.

Баллмер бол хувьцааны ногдол ашгаараа их хэмжээний орлого олдог цорын ганц хүн биш юм.

Уоррен Баффетын Berkshire Hathaway компани жилийн хугацаанд 6 тэрбум долларын ногдол ашиг цуглуулна гэж Wall Street Journal сэтгүүлд мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN

Эдийн засгийн өсөлт энэ оны III улирлын байдлаар 6.9 хувьд хүрчээ
Эдийн засгийн өсөлт энэ оны III улирлын байдлаар 6.9 хувьд хүрчээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.