/2023.12.21/: Хятадын 80 гаруй байгууллагын 460 орчим ажилтнуудаас бүрдсэн баг Антарктидад ажиллахаар хөдөлжээ.
Хятад улс анх удаа гурван хөлөг онгоц, тухайлбал, хоёр туйлын мөс зүсэгч, нэг ачааны хөлөг онгоцыг ашиглаж байна.
Мөс зүсэгч хөлөг онгоцууд голчлон шинжлэх ухааны эрэл хайгуул, боловсон хүчний тээвэрлэлт, ложистикийн нөөцөөр хангах ажлыг гүйцэтгэх бол зүүн Хятадын Жянсу мужийн Жанжян хотоос хөдөлсөн ачааны хөлөг онгоц нь шинжлэх ухааны судалгааны шинэ станц барихад шаардлагатай материалыг тээвэрлэж байгаа аж.
Антарктид дахь Хятадын судалгааны 5 дахь станцын барилгын ажил бямба гарагт эхэлж, Росс тэнгист үндсэн барилгынхаа анхны 16.5 метр өндөр баганаа босгосон байна.
Шинэ станц ашиглалтад орсны дараа тухайн станцад 80 судлаач ажиллах боломжтой юм.
Хятадын Антарктидын шинжлэх ухааны 40 дэх экспедицийн баг лхагва гарагийн өглөө зүүн Хятадын Шанхай дахь эх боомтоос хөдөллөө.
Эх сурвалж: news.cgtn.com/