Газын зурваст дайн эхэлснээс хойш 20 мянган хүн амь үрэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газын зурваст дайн эхэлснээс хойш 20 мянган хүн амь үрэгджээ

Palestinians mourn the death of loved ones who were killed in Israeli bombardment, on December 14, 2023, at Najar hospital in Rafah [Mahmud HAMS / AFP]

/2023.12.21/: Израил 10 гаруй долоо хоногийн өмнө Газын зурвасыг бөмбөгдөж эхэлснээс хойш дор хаяж 20,000 хүн амиа алдсан гэж Палестины албаны хүмүүс мэдэгдэв.

Амь үрэгдэгсдийн 8000 нь хүүхэд, 6200 нь эмэгтэй хүн байна гэж Газын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба лхагва гарагт мэдэгдэв.

12 дугаар сарын 1-нд долоон хоног үргэлжилсэн эвлэрлийн гэрээ нуран унаснаас хойш дайн илүү эрчимтэй үе шатанд орж, өмнө нь газар нутгийн хойд хагаст хязгаарлагдаж байсан хуурай замын байлдааны ажиллагаа одоо бүхэл бүтэн ГАЗ даяар тархаж байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенээс амиа алдагсдын тоо ихэссээр байгаа тухай асуухад тэрээр, "Бид ХАМАС-ын удирдлага нуугддаг хонгилын сүлжээ болон бусад чухал асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн цөөн тооны хүчинтэй илүү зорилтот ажиллагаа руу шилжихийг хүсч байгаа. Ингэснээр энгийн иргэдэд учруулах хохирол ч мэдэгдэхүйц буурах болно гэж би бодож байна" гэжээ.

Лхагва гарагт Газын зурваст агаарын цохилт үргэлжилж, Газын хойд хэсэгт орших Жабалиа дүрвэгсдийн хуаранд Израилын зэвсэгт хүчин дайрсны улмаас 46 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан гэж тус анклавын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Эх сурвалж: Aljazeera

Б.Бат-Эрдэнэ үе үеийн сайд нараас Тусгай хамгаалалттай газрыг хамгийн их чөлөөлжээ
Б.Бат-Эрдэнэ үе үеийн сайд нараас Тусгай хамгаалалттай газрыг хамгийн их чөлөөлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.