Хятадад болсон газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 131, сураггүй болсон хүний тоо 16 байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад болсон газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 131, сураггүй болсон хүний тоо 16 байна

People walk past a collapsed building after an earthquake in Dahejia, Jishishan

/2023.12.20/: Хятадын баруун хойд хэсэгт 131 хүн амиа алдсан газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг аврах ажиллагаа дуусчээ.

Өнөөдөр эрх баригчид мэдэгдэхдээ "Аврах ажиллагаагаа дуусгаж байгаа бөгөөд одоо шархадсан хүмүүсийг эмчлэх, орон гэргүй болсон хүмүүст туслахад анхаарлаа хандуулна" гэж мэдэгдэв.

Даваа гарагийн шөнө Гансу мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, уулархаг бүсэд 1000 орчим хүн бэртэж гэмтсэн байна.

Мянга мянган ажилчид хасах температурт хүмүүст туслахаар ажиллаж байна.

Өчигдөр л гэхэд агаарын температур -13 хэмд хүрсэн гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Хятадын хойд хэсгийн ихэнх хэсэг огцом хүйтэрсэн бөгөөд олон хотод агаарын температур доод түвшиндээ байгааг мэдээлсэн байна.

Хөрш зэргэлдээх Ганьсугийн өмнөд хэсэгт орших Чинхай мужид 16 хүн сураггүй алга болсон хэвээр байна.

Гансу мужид хамгийн их хохирол амссан Жишишан мужийн орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр, тус бүс нутгийн 5000 гаруй барилга эвдэрсэн гэв.

Тус мужийн олон барилга газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн бол замууд хөрсний гулгалтанд өртсөн байна.

Амьд үлдсэн хүмүүс чичирхийлэл нь "даалгаанд шидэгдсэн" мэт санагдсан гэж хэлээд орон сууцнаасаа яаран гарч ирснийг эргэн дурсав.

Эх сурвалж: ВВС

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.