Тесла АНУ-д худалдаалагдсан 2 сая автомашинаа эргүүлэн татаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тесла АНУ-д худалдаалагдсан 2 сая автомашинаа эргүүлэн татаж байна

SANTA MONICA, CA - SEPTEMBER 22: A Tesla Model 3 vehicle is on display at the Tesla auto store on September 22, 2022 in Santa Monica, California. Tesla is recalling over 1 million vehicles in the U.S. because the windows can pinch a persons fingers while being rolled up. (Photo by Allison Dinner/Getty Images)

/2023.12.14/: АНУ-ын аюулгүй байдлын зохицуулагчид хоёр жилийн турш автомат жолоодлогоор явж байхдаа хийсэн 1000 орчим ослыг шалгасны дараа Tesla компани Автомат жолоодлогын функцийг ашиглахыг хязгаарлахын тулд АНУ-д явж байсан бараг 2 сая машинаа эргүүлэн татаж байна.

Автомат жолоодлогыг тодорхой түвшинд хязгаарлах болсон нь Теслагийн машины гол давуу талыг үгүй хийж байна.

Автомат жолоодлогын систем нь жолооч нарт аюулгүй байдлын буруу ойлголтыг өгч байгаа бөгөөд Теслагийн технологи нь зарим аюултай нөхцөл байдалд амархан буруугаар ашиглах боломжтой гэж Үндэсний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын албанаас мэдэгдэв.

Одоо хийгдэж байгаа программ хангамжийн шинэчлэл нь Tesla-ын "Автомат жолоодох" функц асаалттай үед жолооч нарыг зам руугаа харахгүй байвал анхааруулга өгдөг болно. Ингэхдээ жолооч нарт гараа рулиэ барьж, замдаа анхаарлаа хандуулахыг сануулах болно гэж NHTSA-аас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Автомашинуудад шинэчлэл хийгдсэний дараа, Autosteer асаалттай Teslaнууд нь жолоочийн анхаарлын төвшинг тогтмол шалгах бөгөөд програм хангамж нь жолооч анхаарал хандуулахгүй байгаа, машин замын хөдөлгөөний чухал хэсэгт ойртож байгаа үед автомат жолоодлого салж болзошгүйг анхааруулах аж.

Тесла компаниас жолоочийн туслах функцууд, тухайлбал Авто жолоодлого болон "Бүрэн өөрөө жолоодох" гэж нэрлэгдэх функцуудыг сайжруулсаар байгаа бөгөөд хүн жолоо барихаас илүү чадварлаг болгохоор ажиллаж байгаа. Гэвч NHTSA нь хоёр жил гаруйн турш авто жолоодлого болон түүний автомат жолоодлоготой холбоотой ослын мэдээг судалж байна.

Эх сурвалж: CNN

Кембрижийн их сургуультай хөтөлбөрийн шинэчлэл болон бусад чиглэлд хамтран ажиллана
Кембрижийн их сургуультай хөтөлбөрийн шинэчлэл болон бусад чиглэлд хамтран ажиллана
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.