Ор зохицуулалтыг шуурхай хийх, уртасгасан цагаар ажиллахыг даалгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ор зохицуулалтыг шуурхай хийх, уртасгасан цагаар ажиллахыг даалгалаа

/2023.12.13/: Томуугийн улирлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Шуурхай баг байгуулах тухай” А/421 дүгээр тушаалаар дэд сайдаар ахлуулсан таван дэд багийг байгуулсан.

Тэдгээр багийн нэг ор зохицуулах дэд багаас 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, чиглэл өгөх зорилготой цахим хурлыг өчигдөр зохион байгууллаа.



Эрүүл мэндийн газрын удирдлагууд харьяа нутаг дэвсгэрийн хэмжээний томуу, томуу төст өвчний тархалт болон хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа.

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой зарим сумдад түргэний машин явах боломжгүй болж байгааг Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хэлж байлаа.



Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламжийн хүртээмжийн тасралтгүй байдлыг хангах хүрээнд эрүүл мэндийн байгууллагад ор зохицуулалтыг шуурхай хийх, амбулаторийн тусламж, үйлчилгээний ажиллах цагийг уртасгах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх гэрийн эргэлтийг сайжруулах, нэн ялангуяа тав хүртэлх насны хүүхэд, архаг суурь өвчтэй иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнд хамруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, эмнэлгийн машины түлш, шатахууны тасралтгүй байдалд анхаарах, үйлчилгээний байгууллагуудад амны хаалт заавал зүүж үйлчлүүлэх заавар, зөвлөмжийг түгээхэд онцгой анхаарах чиглэл өглөө.

Эх сурвалж: ЭМЯ

Дарханд дэлгүүрийн худалдагчийн биед халдсан Орос дахин зөрчил үйлджээ
Дарханд дэлгүүрийн худалдагчийн биед халдсан Орос дахин зөрчил үйлджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.