/2023.12.13/: Гүржийн сөрөг хүчний парламентын гишүүд НАТО болон ЕХ-ны гишүүн орнуудад хандан Оросоос салан тусгаарласан Гүржийн Абхазийн бүс нутагт тэнгисийн цэргийн байнгын бааз байгуулах төлөвлөгөөний эсрэг нэгдсэн байр суурьтай байхыг уриалав.
Кремлийн төлөвлөгөө нь Гүржийг Орос-Украины дайнд татан оруулж, Хар тэнгист боомт байгуулах Тбилисийн төлөвлөгөөнд хохирол учруулж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэн байна.
"Очамчирын боомтод Оросын тэнгисийн цэргийн байнгын баазыг нээж байгаа нь Гүржийн эзлэгдсэн бүс нутгийг өөртөө нэгтгэх зорилготой бөгөөд ОХУ-ын эзлэн түрэмгийлэл, цэрэгжүүлэлт болон бусад үйлдлүүдийг бид санал нэгтэйгээр буруушааж байна" гэж УИХ-ын гишүүдийн мэдэгдэлд дурджээ.
Абхазийг олон улс Гүржийн газар нутгийн нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрдөг ч 1990-ээд оноос хойш Орос болон салан тусгаарлагчдын мэдэлд байсан юм.
Гүржийн гадаад хэргийн яам Оросын төлөвлөгөөг "Гүржийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчсөн" гэж буруушааж байгаа ч Тбилисийн эрх баригчид тэнгисийн цэргийн байнгын баазын ач холбогдолтой гэж үзэж, үүнийг аюул заналхийлэл биш гэж тодорхойлсон байна.
Гүржийн Гадаад харилцааны хорооны дарга Николоз Самхарадзе ВВС-д "Тэд Очамчирт баазаа барьж эхэлсэн ч дуусгахын тулд дор хаяж гурван жил шаардлагатай" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС