ХАМАС-ын удирдагч: Эвлэрлийн гэрээ байгуулахад ойрхон байна
 

ХАМАС-ын удирдагч: Эвлэрлийн гэрээ байгуулахад ойрхон байна

Hamas leader Haniyeh says Israel can't provide protection for Arab  countries | Reuters

/2023.11.21/: Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Ханиех "Бид эвлэрлийн гэрээ байгуулахад ойрхон байна" гэж Telegram хуудсандаа бичжээ.

Хэлэлцээнд оролцогчид аравдугаар сарын 7-нд Израилын голдуу иргэд байгаа олзлогдсон 240 орчим хүнийг суллах, Газад гал зогсоох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Израилын шоронгуудад байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг палестинчуудын заримыг суллах асуудлыг мөн хэлэлцэж байна.

Катарын зуучлалаар эрчимтэй хэлэлцээ явагдаж байна.

Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Байден олзлогдогсдыг суллах хэлэлцээр ойртсон гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: Aljazeera

ҮАБЗ-ийн Ажлын албанаас мэдээлэл хийлээ
ҮАБЗ-ийн Ажлын албанаас мэдээлэл хийлээ
 
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.