/2023.11.20/ - Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа -
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хятадаар ярьж буй видео бичлэг өчигдөр сошиал орчинд тархсан.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газраас тухайн мэдээлэлтэй холбоотойгоор хууль, шүүхийн байгууллагат хандах болохоо мэдэгдлээ.
Мөн БНХАУ-ын талд хандаж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан хоёр хүнийг шалгаж эхэлжээ. Хоёр монгол хүн шалгагдаж байгаа гэлээ. Мөн энэ мэт хуурамч мэдээлэл нь улс төрийн ашиг сонирхлын үүднээс, гадна дотны нөлөө оролцож Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, иргэдийг хагалан бутаргах зорилготой явагдаж байна.
Тиймээс энэ мэт асуудлуудыг шалгаж байгаа, шаардлагатай арга хэмжээнүүдийг авна гэв.